openub.mn
Улаанбаатар, Багавтар үүлтэй, -11°C
Холбоо барихУлаанбаатар, Багавтар үүлтэй, -11°C
  • Бүгд
  • Улс төр
  • Дэлхийд
  • ЭДИЙН ЗАСАГ
  • Нийгэм
  • эрүүл мэнд
  • БАЙГАЛЬ ОРЧИН
  • Соёл урлаг
  • Спорт
  • Хууль
  • Бизнес
  • ярилцлага
  • зав байна уу
  • Шинжлэх ухаан
  • Технологи
  • Боловсрол
  • Фото мэдээ
  • аудио
  • Хоол хүнс
  • та мэдэх үү
  • Видео мэдээ
  • ЭНТЕРТАЙНМЕНТ
  • хоолондоо
  • АВТО ЕРТӨНЦ
openub.mn

Олон мэдээний сайтын мэдээг эх сурвалжийг нь заан нэг дор, нэг урсгалаар.

Холбоо барих

  • 7211-0900
  • [email protected]
  • Төмөр зам
Реклам, санал хүсэлт →

Сайт

  • Нүүр хуудас
  • Хайлт
  • Холбоо барих

Ангилал

  • Улс төр
  • Дэлхийд
  • ЭДИЙН ЗАСАГ
  • Нийгэм
  • эрүүл мэнд
  • БАЙГАЛЬ ОРЧИН
  • Соёл урлаг
  • Спорт
  • Хууль
  • Бизнес
  • ярилцлага
  • зав байна уу
  • Шинжлэх ухаан
  • Технологи
  • Боловсрол
  • Фото мэдээ
  • аудио
  • Хоол хүнс
  • та мэдэх үү
  • Видео мэдээ
  • ЭНТЕРТАЙНМЕНТ
  • хоолондоо
  • АВТО ЕРТӨНЦ

© 2026 openub.mn. Бүх мэдээний эрх тухайн мэдээг анх нийтэлсэн эх сурвалжид хамаарна.

Мэдээ бүрийн дор эх сурвалж болон эх мэдээний холбоосыг заасан. Алдаа мэдээлэх, мэдээ хасуулах хүсэлт: [email protected]

ЭНТЕРТАЙНМЕНТ

2027 ОНЫ ГРАММИ ШАГНАЛЫН НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЛОО.

RAYE 11 НЭР ТӨРӨЛД ӨРСӨЛДӨНӨ

2026.11.17 13:02·The Recording Academy
2027 ОНЫ ГРАММИ ШАГНАЛЫН НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЛОО.

Дэлхийн хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох 2027 оны Грэмми шагналын 69 дэх удаагийн ёслолын нэр дэвшигчид тодорлоо.

 

Энэ жилийн нэр дэвшигчдийг 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зарласан бөгөөд Их Британийн дуучин, ая зохиогч RAYE нийт 11 төрөлд нэр дэвшиж, жагсаалтыг тэргүүлжээ.

 

RAYE-ийн алдартай дуунууд:

  1. Escapism. – 070 Shake-тэй хамтарсан дэлхийн хит.
  2. WHERE IS MY HUSBAND! – эрч хүчтэй, олны анхаарал татсан бүтээл.
  3. Prada – клуб, бүжгийн хөгжмийн хит.
  4. You Don't Know Me – Jax Jones-той хамтарсан хит.
  5. Oscar Winning Tears. – My 21st Century Blues цомгийн онцлох дуу.

 

Түүний араас Испанийн дуучин ROSALÍA есөн төрөлд нэр дэвшсэн бол Ella Langley, Miranda Lambert, Olivia Rodrigo болон Phoebe Bridgers нар тус бүр долоон номинац авсан байна.

 

Харин Bruno Mars, Leon Thomas, Olivia Dean нар тус бүр зургаан төрөлд нэр дэвшжээ.

Онцлох үйл явдлын нэг нь RAYE эмэгтэй уран бүтээлчдийн хувьд нэг удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшсэн амжилтаар Beyoncé-ийн тогтоосон рекордыг давтаж, түүнтэй зэрэгцсэн явдал байв. Мөн Beyoncé карьерынхаа 100 дахь Грэммийн номинацыг хүртжээ.

 

 

Энэ жилийн шагналын онцлох төрөл болох “Оны шилдэг цомог” номинацид RAYE-ийн This Music May Contain Hope, Taylor Swift-ийн The Life of a Showgirl, Bruno Mars-ийн The Romantic, Olivia Rodrigo-ийн You Seem Pretty Sad for a Girl So in Love болон ROSALÍA-ийн LUX зэрэг цомгууд өрсөлдөхөөр болсон байна.

 

Мөн 2027 оны Грэммийн шагналд таван шинэ төрөл нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Үүнд Азийн поп хөгжмийн шилдэг үзүүлбэр, Латин хөгжмийн шилдэг дуу, шилдэг уламжлалт поп вокал үзүүлбэр, шилдэг уламжлалт ардын хөгжмийн цомог болон R&B хамтарсан шилдэг үзүүлбэрийн төрөл багтжээ.

 

Харин энэ жилийн номинацын жагсаалтад Harry Styles ямар ч төрөлд нэр дэвшээгүй нь хөгжмийн ертөнцийн анхаарлыг татсан байна.

 

69 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол 2027 оны хоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Лос-Анжелес хотын Crypto.com Arena-д болно. 

Ёслолыг ABC телевизээр шууд дамжуулах бөгөөд Disney+ болон Hulu платформоор мөн үзэх боломжтой.

 

  • RAYE – 11 номинац
  • ROSALÍA – 9 номинац
  • Ella Langley, Miranda Lambert, Olivia Rodrigo, Phoebe Bridgers – тус бүр 7 номинац
  • Beyoncé – карьерынхаа 100 дахь номинац
Хуваалцах
Сэтгэгдэл
Эх сурвалж: The Recording Academy
"Хурд групп" ХХК
Реклам · "Хурд групп" ХХК

Сэтгэгдэл 0

З

Ачаалж байна…

    Ижил ангиллын мэдээ

    • РОБЕРТ ПАТТИНСОН/Robert Pattinson / ЖЕЙМС БОНДЫН ДҮРД ТОГЛОНО

      yahoo entertainment · 2026.11.17 10:37

    • Зүчи түүний ээдрээт амьдрал - ЭЗЭНТ ГҮРНИЙ ТҮҮХ

      https://odmundur.mn/ · 2026.11.02 13:30

    • Алдарт жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө

      openUB · 2026.10.30 16:28

    • Лиза шинэ бие даасан цомог болох "Press Play"-гээ гаргаж, хөгжмийн ертөнцөд эргэн ирлээ

      openUB · 2026.10.27 17:45