Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан, мөнгө угаасан гэмт хэргийг 2026 оны 5 дугаар сард илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 40 гаалийн улсын байцаагч, 31 итгэмжлэгдсэн төлөөлөгч шалгагдсан. Нийт 25 хэрэг үүсгэснээс 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Одоогоор 17 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд 4 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байна. Мөн хахуулийн мөнгийг хураан авч, АТГ-ын Төрийн сангийн дансанд байршуулж 405.0 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн улсын орлого болгуулах саналтайгаар шүүхэд шилжүүлээд байна.