Монголын APU ХК болон Японы шар айраг үйлдвэрлэгч тэргүүлэгч компаниудын нэг KIRIN BREWERY хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монголын шар айргийн соёл, хэрэглээний стандартыг шинэ шатанд гаргахаар зорьж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд APU ХК Японы алдарт Kirin Ichiban брэндийн задгай шар айргийг Монголын хэрэглэгчдэд танилцуулж байгаа юм.
Kirin Ichiban нь Японы шар айраг үйлдвэрлэлийн уламжлал, нарийн технологийг шингээсэн брэнд бөгөөд зөвхөн анхны шахалтаар гарган авсан түүхий эдийг ашигладаг “Ichiban Shibori” технологиороо онцлог. Энэ нь шар айрагт цэвэр, зөөлөн, баялаг амт бий болгодог аж.
Хоёр компанийн хамтын ажиллагаа нь зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэлтээр хязгаарлагдахгүй. Монголын зах зээлд задгай шар айргийн чанар, хундагалалт, хадгалалт, үйлчилгээний стандартыг сайжруулахын зэрэгцээ мэргэжлийн мэдлэг, туршлага солилцоход чиглэж байна.
Ингэснээр Японы шар айраг үйлдвэрлэлийн олон жилийн туршлага, APU ХК-ийн Монголын зах зээл дэх мэдлэг, чадавхыг нэгтгэн хэрэглэгчдэд шинэ төрлийн амт, хэрэглээний соёлыг хүргэх зорилготой юм.
KIRIN BREWERY нь Японы хамгийн эртний, нэр хүндтэй шар айраг үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд 100 гаруй жилийн түүх, уламжлалтай компани юм.
Компанийн тухай товч мэдээлэл
Kirin Ichiban
Япон улсын шар айраг үйлдвэрлэлийн 100 гаруй жилийн түүхтэй KIRIN BREWERY компани нь 1885 онд байгуулагдсан Japan Brewery Company-оос үүсэлтэй. Тус компани 1990 онд алдарт Kirin Ichiban брэндээ зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд өдгөө Японы шар айраг үйлдвэрлэлийн салбарын томоохон төлөөлөгчдийн нэг юм.
1990 онд зах зээлд нэвтэрсэн. Зөвхөн эхний шахалтаар гарган авсан шар айргийн шүүсийг ашигладаг Ichiban Shibori технологиороо онцлог.





Сэтгэгдэл 0
Ачаалж байна…