БНСУ-ЫН 36 ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ЦАХИМ ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

БНСУ-д суралцах хүсэлтэй гадаадын оюутнуудад зориулан тус улсын Олон улсын боловсролын үндэсний хүрээлэн (NIIED)-ээс 2027 оны хичээлийн жилийн элсэлтийн мэдээллийг танилцуулах цахим арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

“2026 оны II хагас жилийн цахим элсэлтийн танилцуулга” нэртэй уг вебинар 2026 оны арваннэгдүгээр сарын 18-29-ний өдрүүдэд нийт 12 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Арга хэмжээний хүрээнд БНСУ-ын 36 их, дээд сургууль элсэлтийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийнхөө талаар цахимаар танилцуулж, сонирхсон иргэд, оюутнуудад зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.

Мөн их, дээд сургууль тус бүрийн цахим мэдээллийн булан ажиллуулж, элсэлтийн цахим өргөдөл гаргах системтэй холбоотой мэдээлэл хүргэхээр төлөвлөжээ.

Вебинарт БНСУ-д суралцах хүсэлтэй иргэд, оюутан залуус оролцох боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Солонгост суралцах мэдээллийн нэгдсэн систем болох www.studyinkorea.go.kr сайтаас авах боломжтой.

Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 18-29
Оролцогч байгууллага: БНСУ-ын 36 их, дээд сургууль
Хэлбэр: Цахим