ЧИНГИС ХОТООС МӨРӨН СУМ ХҮРТЭЛХ 12КМ АВТОЗАМЫН ХУЧИЛТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭНЭ

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар–Өндөрхаан чиглэлийн 68 км авто замын шинэчлэлийн ажил хийгдэж байна.

Чингис хотоос Мөрөн сум хүртэлх 12км авто замын хучилтын ажил бүрэн дууссан бөгөөд засварын хүрээнд тус замын зорчих хэсгийг 8.2 метр өргөнтэй болгон нэмэгдүүллээ.

Харин төслийн үлдсэн хэсгүүдийн шинэчлэлийн ажлыг 2027 оны хавраас эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд:

  • Чингис хотын хаалганаас Мөрөн сум хүртэлх 11 км
  • Чандган талын 18 км
  • Цэнхэрмандал сумын чиглэлийн 15 км авто зам багтаж байна.

Ингэснээр Улаанбаатар–Өндөрхаан чиглэлийн авто замын зорчих нөхцөлийг үе шаттай сайжруулах юм.