Жеффри Эпштейний хавтас хэрэгт нэр дурдагдсан монгол улстөрчдийн асуудлаар
УИХ-ын хүрээнд Ерөнхий хяналтын сонсол зохион байгууллаа. Уг сонсголыг УИХ-ын
гишүүн Б.Баярбаатар санаачилсан юм.
Сонсголын зар, нэр нь улстөрчид гэхээсээ Монголын охид, эмэгтэйчүүд Ж.Эпштейнд
холбогддог бэлгийн хүчирхийллийн золиос болсон эсэх сэдэвт чиглэж байв.
Гэвчиг бодит хэрэг дээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гол дүр болгох гэсэн
мэт дүр зураг уншигдлаа.
Юуны өмнө, уг сонсгол нь Ерөнхий хяналтын сонсгол. Тийм учир нүүрсний хулгайн,
Хөгжлийн банкны сонсголууд шиг гэрч дууддаггүй. Хуулийн байгууллагаас баримт
материал гаргуулан авах эрхгүй байдаг. Харин зар тарааж, түүнд бүртгүүлсэн албан
тушаалтнууд оролцдог дэгтэй байна.
Гэтэл бүртгүүлсэн хүмүүсийн дотор асуудлаа ойлгоогүй, сэтгэцийн хувьд хэвийн биш
байж ч мэдэх төлөөлөл багтчихжээ. Тэд Оюу толгой, ноогдол ашиг мэтийн
хамааралгүй сэдвийг хөндөх жишээтэй. Зарим нь Эпштейний нэрийг Энштейн гэж
андуурснаас гадна Ц.Элбэгдоржийг өргөж авсан хүүхдүүдээ шарж идсэн
гэхчлэнгээр ярьж байв.







Сэтгэгдэл 3
Ачаалж байна…