openub.mn
Улаанбаатар, Багавтар үүлтэй, -11°C
Холбоо барихУлаанбаатар, Багавтар үүлтэй, -11°C
  • Бүгд
  • Улс төр
  • Дэлхийд
  • ЭДИЙН ЗАСАГ
  • Нийгэм
  • эрүүл мэнд
  • БАЙГАЛЬ ОРЧИН
  • Соёл урлаг
  • Спорт
  • Хууль
  • Бизнес
  • ярилцлага
  • зав байна уу
  • Шинжлэх ухаан
  • Технологи
  • Боловсрол
  • Фото мэдээ
  • аудио
  • Хоол хүнс
  • та мэдэх үү
  • Видео мэдээ
  • ЭНТЕРТАЙНМЕНТ
  • хоолондоо
  • АВТО ЕРТӨНЦ
openub.mn

Олон мэдээний сайтын мэдээг эх сурвалжийг нь заан нэг дор, нэг урсгалаар.

Холбоо барих

  • 7211-0900
  • [email protected]
  • Төмөр зам
Реклам, санал хүсэлт →

Сайт

  • Нүүр хуудас
  • Хайлт
  • Холбоо барих

Ангилал

  • Улс төр
  • Дэлхийд
  • ЭДИЙН ЗАСАГ
  • Нийгэм
  • эрүүл мэнд
  • БАЙГАЛЬ ОРЧИН
  • Соёл урлаг
  • Спорт
  • Хууль
  • Бизнес
  • ярилцлага
  • зав байна уу
  • Шинжлэх ухаан
  • Технологи
  • Боловсрол
  • Фото мэдээ
  • аудио
  • Хоол хүнс
  • та мэдэх үү
  • Видео мэдээ
  • ЭНТЕРТАЙНМЕНТ
  • хоолондоо
  • АВТО ЕРТӨНЦ

© 2026 openub.mn. Бүх мэдээний эрх тухайн мэдээг анх нийтэлсэн эх сурвалжид хамаарна.

Мэдээ бүрийн дор эх сурвалж болон эх мэдээний холбоосыг заасан. Алдаа мэдээлэх, мэдээ хасуулах хүсэлт: [email protected]

аудио

Оросын алдарт зохиолч Михаил Шолоховын "Хүний хувь заяа" (Судьба человека) өгүүллэг/кино

Энэхүү зохиолыг их зохиолч Б. Ринчин монгол хэлнээ орчуулсан байдаг.

2026.11.03 14:26·openUB
Оросын алдарт зохиолч Михаил Шолоховын "Хүний хувь заяа" (Судьба человека) өгүүллэг/кино

дэлхийн II дайны гашуун үнэн, дайны хүнд бэрхэд сөхрөөгүй орос хүний тэсвэр хатуужил, хүн чанарыг харуулсан дэлхийн уран зохиолын шилдэг бүтээлүүдийн нэг юм.

Зүрх сэтгэл нь сүйрч, бүхнээ алдсан Соколов дайны дараа Ваня нэртэй өнчин жаалтай тааралдаж, түүнд "Би чиний аав байна" гэж хэлэн үрчлэн авдаг. Энэхүү шийдвэр нь өнчин хоцорсон хүүд ч, гомдол цөхрөлд автсан Соколовт ч амьдрах шинэ утга учир, найдвар бэлэглэдэг

Дайны дараах ЗХУ-ын цаг үед нацистын занганд орж олзлогдсон цэргүүдийг "Эх орноосоо урвагч" гэж үзэн ГУЛАГ лагерь руу цөлөх эсвэл нийгэмд гадуурхдаг хатуу журамтай байв. М. Шолохов энэ зохиолоороо дамжуулан

 

 "Олзлогдогсод бол урвагчид биш, дайны хамгийн том хохирогчид юм" 

 

гэдгийг анх удаа зоригтойгоор дурдаж, зөвлөлтийн дайчдын эх оронч, баатарлаг чанарыг өөр өнцгөөс харуулж чадсан юм.

 

YOUTUBE : ТАНЫ СОНСОХ СУВАГ

АУДИО :Хүний Хувь Заяа  Өгүүллэг/Судьба человека/

Энэхүү өгүүллэгээс сэдэвлэн 1959 онд "Судьба человека" (Хүний хувь заяа) нэртэй уран сайхны киног найруулагч Сергей Бондарчук бүтээж, өөрөө Андрей Соколовын дүрийг амилуулсан байдаг. 

Энэ кино нь Оросын болон дэлхийн кинематографийн түүхэнд дайны сэдэвтэй хамгийн шилдэг кинонуудын нэгд тооцогддог.

 

Бодит амьдралаас сэдэвлэсэн түүх

Шолохов энэ өгүүллэгээ тэртээ 1946 оны хавар (дайны яг дараахан) ангаас буцаж явахдаа голын гарам дээр нэгэн танихгүй жолооч залуу, өнчин жаал хоёртой тааралдсанаас сэдэвлэжээ. Тэр эрэгтэй (Андрей Соколовын бодит прототип) өөрийнхөө амьдралын гашуун түүхийг зохиолчид ярьж өгсөн байна. Шолохов энэ түүхийг сэтгэлдээ 10 жил тээж явсаар 1956 онд ердөө 7 өдрийн дотор бичиж дуусгажээ.

 

Алдартай  (архи)-ны хэсэг

Германы концентрацийн лагерийн комендант Мюллер, Андрей Соколовыг буудан хороохоосоо өмнө түүнийг доромжлох зорилгоор "Германы армийн ялалтын төлөө уу" гэж архи барихад Соколов татгалздаг. 

Харин "Өөрийнхөө үхлийн төлөө уу" гэхэд нь бүтэн аяга архийг  нэг амьсгаагаар уучихаад, даруулга идэхээс татгалзан: нэг хундаг архины дараагаар би юм амсдаггүй дахин хийж өгсөнд уучихаад уучлаараа би 2 хундагны дараагаар юм идэж сураагүй гээд 3 дахь удаа уудаг хэсэг/ 59.00/ мин дэлхийн уран зохиолд эр зориг, сэтгэлийн хатуужлын тод жишээ болон үлджээ.

"Би үхэхээсээ өмнө тийм дорой амьтан биш, Орос хүний нэр төр, бахархалтай гэдгээ харуулахыг хүссэн"

 

 

Сергей Бондарчукийн анхны бөгөөд суут кино

1959 онд гарсан киног Зөвлөлтийн алдарт жүжигчин Сергей Бондарчук өөрөө найруулж, гол дүр Андрей Соколовт нь тоглосон.

  • Шолохов анх Бондарчукийг хараад "Торгон цагаан гартай энэ найруулагч маань хөдөөний ачааны машины жолоочийн дүрийг бүтээж чадах болов уу?" гэж эргэлзэж байжээ.
  • Гэвч Бондарчук хуучин ажлын хувцас өмсөж, нүүрэндээ шороо түрхэн Соколовын дүрээр Шолоховын өмнө очиход зохиолч дуу алдан зөвшөөрсөн гэдэг.
  • Уг кино Москвагийн олон улсын кино наадмын Дээд шагнал хүртэж, Бондарчукийг дэлхийн хэмжээний найруулагч болох замыг нээсэн юм.

 Б. Ринчингийн суут орчуулга

Монголчуудын хувьд энэ өгүүллэг их эрдэмтэн, зохиолч Бямбын Ринчингийн гайхалтай уран орчуулгаар сэтгэлд хоногшсон байдаг. Орос хэлний баян тансаг найруулгыг монгол хэлний амт шимт, уран яруу үгсийн сангаар төгс буулгаж чадсан нь манай уран зохиолын сод орчуулгуудын нэгт тооцогддог.

 


"Хүний хувь заяа" Бодит амьдралаас сэдвэлсэн УСК. (1959)

Хуваалцах
Сэтгэгдэл
Эх сурвалж: openUB
"Хурд групп" ХХК
Реклам · "Хурд групп" ХХК

Сэтгэгдэл 0

З

Ачаалж байна…

    Ижил ангиллын мэдээ

    • Эдогава Рампо. Хүн сандал. Японы шилдэг өгүүллэг.

      Byamba SARANTUYA · 2026.11.13 10:32

    • Аквариум - Л. Өлзийтөгс - ДЭЛХИЙН ШИЛДЭГ 50 ӨГҮҮЛЛЭГ

      https://odmundur.mn/ · 2026.11.03 20:00