Францын алдарт гэрэл зурагчин Стэфан Пассэ (Stéphane Passet) 1913 оны 7 дугаар сард Нийслэл Хүрээний (одоогийн Улаанбаатар) орчимд авчээ. Францын саятан, филантропч Альберт Каны санаачилсан Дэлхийн анхны өнгөт гэрэл зургийн архив буюу "Эх дэлхийн архив" төслийн хүрээнд хийгдсэн Autochrome Lumière технологиор авсан анхны өнгөт зургуудын нэг юм.

Гэрэл зурагчин тухайн үед уг зургийн тайлбарт уг эмэгтэйг "Явдалгүй болсон буюу бусад шалтгаанаар ял эдэлж буй эмэгтэй" хэмээн тэмдэглэж үлдээсэн байдаг. Зарим түүхэн эх сурвалжид үүнийг цаазын ялтай эсвэл хаалттай хайрцагт хорьсон шийтгэл хэмээн бичсэн байдаг ч зарим судлаачид үүнийг тухайн үеийн нүүдэлчдийн дунд хэрэглэгддэг байсан зөөврийн хорих зориулалттай модэн хайрцаг буюу хоригдлыг зөөвөрлөх хэрэгсэл байсан гэж үздэг.