Аргын тооллын 11 сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг (2026)

-Намрын адаг шар нохой сарын 26, жил өдөр харагчин хонь, мэнгэ 6 цагаан, суудал хий, харцага-11, хотол чуулган барилдлагат. Сарын цээр өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:42-17:28.

-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.

-Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.

-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.

-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.

-Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.

-Зурхайч Д. Цогтбаатар.