Б.МӨНХ-ЭРДЭНЭ ДАШТ-ИЙ ТАВДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА

"Астана-2026" чөлөөт бөхийн ДАШТ-ий 57 кг-ын жинд Б.Мөнх-Эрдэнэ, дэлхийн аварга Хан Чон-Сон нар хүрэл медалийн төлөө барилдав. 

Манай тамирчин эхний үеийг 1:0-ээр давамгайлсан боловч, Хойд Солонгосын тамирчин шийдвэрлэх хагаст 3:1-ээр ялж, хоёр жил дараалан дэлхийн медальд хүрлээ.

Харин ОУХМ Б.Мөнх-Эрдэнийн хувьд, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа медалийн төлөө хүч сорьж, тавдугаар байрт шалгарлаа. 

Монголын баг, тамирчид энэ удаагийн ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртэж, таван тамирчин 5-р байрт шалгарсан амжилттай оролцлоо. 

Багийн дүнгээр Монгол чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийнхан 7-р байрт, эрэгтэй шигшээ багийнхан 9-р байрт жагслаа.