БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч BYD компанийн SEALION 6 DM-i загвар Өмнөд Солонгосын зах зээлд амжилттай нэвтэрч, борлуулалт нь 1,000 ширхэгийг давжээ.
Тус компанийн мэдээлснээр 1,000 дахь автомашинаа хэрэглэгчид хүлээлгэн өгөх ёслолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд Сөүл хотод зохион байгуулсан байна.
SEALION 6 DM-i нь залгуураар цэнэглэдэг гибрид (PHEV) ангиллын SUV загвар бөгөөд цахилгаан болон бензин хөдөлгүүрийг хослуулдгаараа онцлог. Ингэснээр хот дотор цахилгаан хөдөлгүүрээр зорчих боломжтойгоос гадна холын замд бензин хөдөлгүүрийн дэмжлэгийг ашиглах боломжтой юм.
Түүнчлэн уг загвар 2026 оны наймдугаар сараас аравдугаар сарын хооронд БНСУ-ын импортын PHEV автомашины шинэ бүртгэлээр гурван сар дараалан тэргүүлсэн байна.
Энэхүү амжилт нь BYD брэндийн Өмнөд Солонгосын автомашины зах зээл дэх байр суурь бэхжиж байгааг харуулж байна.




Сэтгэгдэл 0
Ачаалж байна…