Түүх соёлын үнэт өвөө хамгаалах, сурталчлан таниулах үйлсэд гэрэл нэмлээ

М-Си-Эс Групп “Өв эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн орчныг тохижуулах, түүхэн барилгуудыг хамгаалах, сэргээн засварлах, олон улсад сурталчлан таниулах чиглэлээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад музейн гадна гэрэлтүүлгийг шинэчлэн түүхэн дурсгалт уран барилгын онцлог, дахин давтагдашгүй хийц, сүр жавхланг шөнийн хотын өнгө төрхтэй хослуулан тодотголоо.

Түүхийн үнэ цэн цаг хугацааны эрхээр бүдгэрдэггүй. Харин түүнийг хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх бидний үйлсээр улам тод гэрэлтдэг.

~ Түүх гэрэлтэж, өв соёл амилав