CUMO ARENA ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТЭД ЗОРИУЛСАН 128 БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО
Эрдэнэт хотын “CuMo Arena” цогцолборын албан ёсны нээлтэд зориулсан Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан Эрдэнэт хотын “CUMO ARENA”-д 2026.11.14-ний өдрийн 14:00 цагт зохион байгуулагдана.
🏆БАЙ ШАГНАЛ:
Түрүү бөх 15 сая
Үзүүр 10 сая
Их шөвөг 5 сая
Дунд шөвөг тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал гардана.
Мөн давааны шагнал 250,000 төгрөг байх бөгөөд "Уран барилдаан"-т бөх шалгаруулж 3 сая төгрөгөөр байлна.
📍Эрдэнэт хот
📌CuMo arena
🗓2026.11.14
⏰14:00
Эрдэнэт хотын соёл, урлаг, спортын хөгжилд томоохон түлхэц үзүүлэх “CuMo Arena” цогцолбор энэ оны 11 дүгээр сарын 5-нд албан ёсоор нээлтээ хийлээ.
Орчин үеийн архитектурын шийдэл, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тус цогцолбор нь циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт, үзэсгэлэн яармаг, спортын уралдаан тэмцээн зэрэг олон төрлийн арга хэмжээг нэг дор зохион байгуулах боломжтой юм. Энэ нь зөвхөн Орхон аймаг болон хойд бүсээр зогсохгүй, үндэсний хэмжээний соёл, урлагийн шинэ төв болж байна.







Сэтгэгдэл 0
Ачаалж байна…