Э.Анужин Залуучуудын олимпоос хүрэл медаль хүртлээ
"Дакар-2026" Залуучуудын IV олимпын наадмын эмэгтэйчүүдийн элсний бөхийн 65 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин Эрхэмбаатарын Анужин амжилттай оролцож, хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр хэсгийн шатанд Хорватын Эмануэла Радос, Сенегалийн Мери Манга, АНУ-ын Алея Апостол нарыг дараалан ялж, Доминиканы Йолани Валериод хожигдсон бөгөөд медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Египетийн Малак Абдельгажилийг ялснаар хүрэл медаль хүртсэн юм.
Ийнхүү Налайх дүүргийн дасгалжуулагч Д.Мөнхбаярын шавь нар Залуучуудын олимпын наадмаас:
- Алт: Б.Батцэцэг ("Сингапур-2010")
- Мөнгө: М.Дөлгөөн ("Наньжин-2014")
- Хүрэл: Э.Анужин ("Дакар-2026")
нийт алт, мөнгө, хүрэл медалийн цогц цуглуулгатай болж, эх орныхоо нэрийг дэлхийн дахинд дахин дуурсгалаа.
Африкад анх удаа зохион байгуулагдаж буй, дэлхийн 206 орны баг тамирчид өрсөлдсөн энэхүү түүхэн олимпод элсний бөхийн баг тамирчдаа амжилттай удирдсан дасгалжуулагч Цэрэндалайгийн Баярсайхан болон Монгол улсынхаа нийт баг хамт олондоо халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ирээдүйн тэмцээнүүдэд нь амжилт хүсье!









Сэтгэгдэл 0
Ачаалж байна…