2026 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн "S7 Airlines" агаарын тээврийн компани Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх юм.

 

 Тус нислэг нь долоо хоногт хоёр удаа буюу мягмар, баасан гарагт тогтмол хэрэгжинэ.

 

  • Үргэлжлэх хугацаа: Ердөө 1 цаг 15 минут
  • Эрхүүгээс хөөрөх цаг: 00:05
  • Улаанбаатараас буцах цаг: 02:00

Энэхүү шинэ шууд нислэг нээгдснээр хоёр орны иргэдийн зорчих урсгал болон аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон түлхэц болох юм.