1. Бүрдүүлэх материалын жагсаалт
Иргэн эмчилгээний сүүлийн өдрөөс хойш 3 сарын дотор санхүүгийн дэмжлэг хүссэн хүсэлтээ дараах баримт бичгийн хамт Эрүүл мэндийн яаманд бүрдүүлж өгөх шаардлагатай:
- Өргөдөл: Өөрийн болон асран хамгаалагч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өргөдөл (Өвчний товч түүх, нийт зарцуулсан мөнгөн дүн, сүүлийн эмчилгээ хийлгэсэн огноо, холбогдох дансны дугаар болон 2 утасны дугаарыг тодорхой тусгах).
- Иргэний бичиг баримт: Иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар (лавлагаа байж болно).
- Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт: Оршин суугаа нутаг дэвсгэрийн өрх эсхүл сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт.
- Эмнэлгийн комиссын дүгнэлт (Эх хувиар): Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр гадаад улсад эмчлүүлэх шаардлагатайг эмчлүүлэхээс өмнө тодорхойлсон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэл. Доорх 6 эмнэлгийн аль нэгээс авсан байх шаардлагатай:
- Эрхтэн шилжүүлэн суулгах бол: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас авсан тодорхойлолт.
- Төрийн албан хаагч бол: Ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт.
- Эрүүл мэндийн даатгал: Насанд хүрэгчид сүүлийн 5-аас доошгүй жил эрүүл мэндийн даатгалд тасралтгүй даатгуулсныг нотлох баримт (хөдөлмөрийн чадвар алдалтаа тодорхойлуулсан иргэн холбогдох баримтыг хавсаргана).
- Эмчилгээний баримт (Эх хувиар): Гадаад улсад эмчилгээ хийсэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт, төлбөр төлсөн баримт. (Англи хэлнээс бусад хэлээр бичигдсэн бол баталгаат орчуулгаар Монгол хэл рүү орчуулсан байх).
- Товьёг: Төлбөрийн баримтыг товьёглон гаргасан байх.
2. Санхүүгийн дэмжлэг тооцох аргачлал
- Эмчилгээний төлбөрийг сүүлийн гүйлгээний өдрийн Монголбанкны гадаад валютын албан ханшаар төгрөгт шилжүүлж тооцно.
- Нийт зарцуулсан зардлаас:
- Насанд хүрэгчдэд: 20 хувь
- Хүүхдэд: 50 хувийг тус тус үндэсний мөнгөн тэмдэгтээр олгоно.
3. Холбогдох албан тушаалтан, хаяг
- Хариуцсан мэргэжилтэн: Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын мэргэжилтэн С.Отгонжаргал
- Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Засгийн газрын VIII байр, 209 тоот
- Холбогдох утас: 51-263652






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…