Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Манай орны нутгийн баруун өмнөд хэсгээр өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг ЦУОШГ-аас анхааруулав.


 

Баруун, говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс, Завхан, Архангайн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.2-6.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.


 

 

Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6-11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2-3 градус, бусад нутгаар -3-8 градус хүйтэн байна. 


 

Улаанбаатар хот орчмоор: багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өмнөх өдрөөс 3 градусаар хүйтэрч -5-7 градус хүйтэн байна. 

Багануур орчмоор: багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өмнөх өдрөөс 6 градусаар хүйтэрч -8-10 градус хүйтэн байна. 

Тэрэлж орчмоор: багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өмнөх өдрөөс 6 градусаар хүйтэрч -7-9 градус хүйтэн байна. 


 

05 цагт Улаанбаатарт: -13 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.