ИРГЭД, ЯВГАН АЯЛАГЧДЫН АНХААРАЛД!

Богдхан уулын ДЦГ-ын Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгдэж байна.

Иймд иргэд, аялагчид дараах зөвлөмжийг мөрдөнө үү.

  • Зэрлэг амьтныг хооллох, хүрэхгүй байх.
  •  Хөөх, үргээх, өдөөн хатгахгүй байх.
  • Зураг авах гэж хэт ойртохгүй байх.
  • Буга догшин авир гаргавал аюулгүй зай барьж холдох.

МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УТАС: 7707-0840, 

11-31-00-05

Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, байгальд зөв боловсон аялахыг уриалж байна.