Монгол Солонгос Улсын Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Сөүл хотод амжилттай боллоо. 

Хуралдаанаар:

Хоёр орны худалдааны эргэлтийг 2030 онд 1 тэрбум ам.долларт хүргэх чиглэлээр эдийн засгийн томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр боллоо. 

Монгол, Солонгос иргэд  эх хэл дээрээ  жолооны шалгалт өгч эхлэв.

Инчон хотод Монгол Улсын  Элчин сайдын яамны салбарыг нээв.

Монгол Улсын иргэдэд бүлэг жуулчлалын виз олгох ажлыг туршилтаар  эхлүүлж, виз олгох нөхцөлийг зөөлрүүлж, ойрын үед визийг цахимаар олгодог болохоор тохиролцов.