Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдана.

 

Энэ удаагийн тохиролд 2026 оны аравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтаа Ebarimt системд бүртгүүлсэн иргэд оролцох юм.

Сугалааны тохирлыг 13:00 цагаас Ebarimt аппликейшн болон телевизээр шууд дамжуулна.

Иймд иргэд худалдан авалтынхаа баримтыг системд бүртгүүлсэн эсэхээ шалгаж, сугалаанд оролцох боломжоо баталгаажуулахыг зөвлөж байна.

Азтан болсон эсэхээ Ebarimt аппликейшн болон сугалааны цахим хуудсаар дамжуулан шалгах боломжтой.