Дэлхийн хиймэл оюун ухааны салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, NVIDIA компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Jensen Huang дахин нэг хувийн амьдралтай холбоотой дуулианд нэр холбогдлоо.

The New York Times сонины 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нд нийтэлсэн мэдээллээр, Хуан өөрийн компанийн удирдах албан тушаалтантай гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх мэдээлэл гарсан байна.

Тус сонин NVIDIA компанийн таван ажилтан болон өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн мэдээлэлд үндэслэн уг харилцааны талаар нийтэлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, Хуантай нэр холбогдсон эмэгтэй нь NVIDIA компанийн эрүүл мэндийн технологийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Кимберли Пауэлл (Kimberly Powell) аж. Тэрээр Хуанд шууд тайлагнадаг удирдах албан тушаалтан юм.

 

 

Зочид буудалд болсон гэх үйл явдал

The New York Times-ийн мэдээлэлд дурдсанаар, 2026 оны гуравдугаар сард Сан-Хосе хотод болсон NVIDIA-ийн арга хэмжээний үеэр Хуан болон Пауэлл нар зочид буудалд дотно харилцаатай байгаа нь бичлэгт буусан гэх мэдээлэл бий.

Мөн уг бичлэгийг хийсэн хүнтэй Хуаны хамгаалалтын албаныхан уулзаж, нууц задруулахгүй байх гэрээнд гарын үсэг зуруулахыг оролдсон талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Гэхдээ энэ мэдээлэлтэй холбоотой бичлэг олон нийтэд ил болоогүй бөгөөд талуудын байр суурь бүрэн тодорхой болоогүй байна.

NVIDIA-ийн хувьцаанд нөлөөлөв

Энэхүү мэдээлэл гарсны дараа NVIDIA-ийн хувьцааны ханш арилжааны дараах үеэр огцом буурч, ойролцоогоор 8 хувийн уналт үзүүлсэн байна.

Түүнчлэн The Wall Street Journal сонины мэдээлснээр, компанийн Төлөөлөн удирдах зөвлөл Женсен Хуаныг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр хуралдахаар төлөвлөжээ.

Хуан 1993 онд NVIDIA компанийг үүсгэн байгуулж, 30 гаруй жилийн турш удирдаж ирсэн бөгөөд түүнийг орлох тодорхой залгамжлагч одоогоор байхгүй байгаа нь компанийн ирээдүйн удирдлагын асуудлыг улам хүндрүүлж болзошгүй юм.

 

 

Өмнөх дуулиантай холбоотой асуудал

Энэ нь Женсен Хуантай холбоотой анхны дуулиан биш юм. Тэрээр өмнө нь Сингапурт төвтэй Megaspeed International компанийн удирдах албан тушаалтан Алис Хуантай гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, гэр бүл болон ажилтнуудаасаа уучлал хүссэн билээ.

АНУ-ын тагнуулын байгууллагууд Алис Хуаныг БНХАУ-ын тагнуулын ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж үзсэн бөгөөд энэ асуудлаар NVIDIA-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хараат бус шалгалт эхлүүлээд байгаа юм.

Харин компанийн зүгээс үндэсний аюулгүй байдал болон компанийн нууц мэдээлэл алдагдсан гэх үндэслэл одоогоор байхгүй гэж мэдэгдсэн байна.