ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн олон орны иргэдэд Орос улс хэзээ ч хэнд ч заналхийлж байгаагүй, цаашид ч заналхийлэхгүй гэдгийг ойлгуулах нь чухал хэмээн мэдэгджээ.
Түүний хэлснээр, Оросын байр суурь, зорилго, бодлогыг бусад орны иргэдэд зөвөөр хүргэх шаардлагатай байгаа аж. Мөн бусад улс орнууд Москвагийн эсрэг сөргөлдөөн үүсгэхээс зайлсхийж, харилцан яриа, дипломат замаар асуудлыг шийдвэрлэхийг эрхэмлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ерөнхийлөгч Путин Европтой шууд зэвсэгт мөргөлдөөн хийх төлөвлөгөө байхгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан ч дайн эхэлсэн тохиолдолд маш богино хугацаанд дуусна хэмээн хэлж байсныг дурджээ.
Мөн Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде аравдугаар сарын 24-нд Украины дайны ажиллагаа дууссаны дараа Осло Москва хоттой хэвийн харилцаагаа сэргээх шаардлагатай болно гэж мэдэгдсэн бол Финландын Ерөнхийлөгч Александр Стубб цэргийн сөргөлдөөний сэтгэлгээнээс татгалзахыг уриалсан байна.
Гэвч Европын орнуудын удирдагчдын дунд Оростой харилцах асуудлаар нэгдсэн байр суурь хараахан бүрдээгүй байгаа бөгөөд Москва, барууны орнуудын харилцаанд хурцадмал байдал үргэлжилсээр байна.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…