Шадар сайд Н.Номтойбаяр: 2027 оны улсын төсөвт Онцгой байдлын салбарт 77.3 тэрбум төгрөгийг тусгалаа. Үүний 50 орчим хувийг барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжид зарцуулна.

Салбарын бодит хэрэгцээ 1.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.

Сүүлийн 5 жилийн хугацаанд объектын болон ой, хээрийн түймэртэй тэмцэхэд олон тэрбум төгрөг зарцуулсан боловч нэг ч төгрөг эргэн төлөгдөөгүй. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулж, зардлыг нөхөн төлүүлдэг болно.

Онцгой байдлын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэгт шаардлагатай хөрөнгө оруулалтыг бие даан шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.