Холливудын нэрт жүжигчин Брюс Уиллис-ийн охин Таллула Уиллис аавтайгаа хамт авахуулсан ховор зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлж, олны анхаарлыг татжээ.

32 настай Таллула арваннэгдүгээр сарын 21-нд Instagram хуудсандаа 71 настай аавтайгаа гадаа савлуур дээр сууж, гар гараасаа хөтлөлцсөн гэрэл зургаа хуваалцсан байна. Зурагт тэрээр аавыгаа тэврэн, дэргэд нь налан сууж байгаа нь харагджээ.

 

Энэхүү зураг нь жүжигчний биеийн байдлын талаарх мэдээлэл ховор болсон энэ үед шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг ихэд татсан байна.

 

Гэвч Таллула уг зургаа маргааш нь устгаж, дахин тайлбар нийтэлжээ. Тэрбээр аавтайгаа хамт дуучин Фрэнки Валлигийн дууг үзэж, сайхан мөчийг өнгөрүүлж байхдаа зургийг авахуулсан бөгөөд тухайн үедээ хэт хувийн шинжтэй агшныг олон нийтэд дэлгэж байгаагаа анзаараагүй хэмээн тайлбарласан байна.

 

Мөн тэрээр “Би үүнийг ойлгож байна. Цаашид илүү хариуцлагатай байх болно. Та бүхэн түүнийг хайрладгийг мэднэ. Манай гэр бүл ч бас түүнд хайртай. Тэр бидний мэдэх баатар хэвээрээ” хэмээн бичжээ.

 

 

Брюс Уиллисын өвчний талаар

Жүжигчний гэр бүл 2022 оны гуравдугаар сард түүнийг афази буюу хэл яриа, харилцааны чадварт нөлөөлдөг эмгэгтэй болсныг зарлаж, жүжигчний карьераа орхих болсныг мэдээлсэн юм.

Харин 2023 оны хоёрдугаар сард түүний оношийг дух-зулайн бус, дух-зулайн хэсэгт нөлөөлдөг frontotemporal dementia (FTD) буюу духны болон чамархайн дэлбэнгийн дементи гэж тодруулан мэдээлсэн.

 

Энэ нь тархины үйл ажиллагаанд аажмаар нөлөөлж, хүний зан авир, хэл яриа, хөдөлгөөний чадварт өөрчлөлт оруулдаг мэдрэлийн тогтолцооны даамжрах өвчин юм.

Брюс Уиллисийн эхнэр Эмма Хеминг-Уиллис 2026 оны тавдугаар сард нөхрийнхөө талаар ярихдаа гэр бүлийнхэн нь түүнийг хайр халамжаар хүрээлүүлж, нөхцөл байдлынхаа хүрээнд чадах бүхнээ хийж байгаа гэдгээ илэрхийлсэн байна.