АНУ-ын дуучин Майли Сайрус найз залуу, хөгжимчин Макс Морандотой гэрлэж, хуримын ёслолын үеэрээ баярласандаа нулимс дуслуулсан нь олны анхаарлыг татжээ.
33 настай дуучин 28 настай Макс Морандотойгоо арваннэгдүгээр сарын 21-нд АНУ-ын Калифорни мужийн Палм-Спрингс хотод болсон даруухан, дотно ёслолоор гэрлэсэн байна.
Хуримын үеэр Майли Сайрус цагаан өнгийн урт ханцуйтай, задгай нуруутай даашинз өмсөж, үсэндээ цагаан цэцэг зүүсэн байв. Харин хүргэн Макс Морандо хар хослол сонгожээ.
Тэд хуримын тангаргаа өргөх үед Майли нулимсаа арчин, инээмсэглэсээр байсан талаар PEOPLE сэтгүүлд эх сурвалж мэдээлсэн байна. Тэрбээр ёслолын өмнө бага зэрэг сандарч байсан ч хайртай хүнтэйгээ гэрлэж байгаадаа туйлын их баяртай байжээ.
Хуримд дуучны ээж Тиш Сайрус, аав Билли Рэй Сайрус, дүү Ноа Сайрус нар оролцсон байна. Мөн түүний аавын сүйт бүсгүй, жүжигчин Элизабет Хёрли болон түүний хүү Дэмиан Хёрли хүрэлцэн иржээ.
Сонирхуулахад, Майли Сайрус болон Макс Морандо нар 2021 онд танилцаж, дөрвөн жил гаруй үерхсэний эцэст 2025 оны арванхоёрдугаар сард сүй тавьсан юм. Макс Морандо нь Liily хамтлагийн бөмбөрчин бөгөөд дуучны уран бүтээлүүдэд ч хамтран ажиллаж байжээ.
Ийнхүү олны танил дуучны амьдралын онцгой өдөр гэр бүл, хайр дурлал, баяр хөөрөөр дүүрэн өнгөрсөн байна.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…