Аргентины PURGA Studio студийн бүтээсэн “Listen to Meh” нэртэй богино хэмжээний кино хиймэл оюун ухаанд суурилсан Higgsfield Global Film Festival 2026 наадмын тэргүүн байрыг эзэлжээ.

 

Тус бүтээл нь 500,000 ам.долларын шагнал хүртсэн бөгөөд дэлхийн 176 орны уран   бүтээлчдийн оролцсон фестивальд ирүүлсэн 5,000 орчим киноноос шилдгээр шалгарсан байна.

 

 

Киноны үйл явдал

 

“Listen to Meh” нь Аргентины хөдөө нутагт амьдардаг гаучо буюу малчин эрийн тухай өгүүлнэ. Түүний өдөр тутмын амьдралыг нэгэн хонь байнга тасалдуулдаг бөгөөд хонь гэрийнх нь дээвэр дээр гарч ирсээр байдаг аж.

Малчин хоньтойгоо ноцолдож, түүнийг дээврээс буулгах гэж оролдох тусам энгийн нэгэн асуудал аажмаар хөгжилтэй, сонирхолтой үйл явдал болон өрнөнө. Кино нь харилцан яриагүй, дүрслэл, хөдөлгөөн, дуу авианд тулгуурлан түүхээ өгүүлдгээрээ онцлог юм.

 

Сонирхолтой нь, тус фестиваль нийт нэг сая ам.долларын шагналын сантай байсан бөгөөд 

хоёрдугаар байрт “Fukushima” кино             200,000 ам.доллар, 

гуравдугаар байрт “The Field Agent” кино  100,000 ам.долларын шагнал хүртжээ.