Японы технологийн компани Sony мэргэжлийн кино зураг авалтад зориулсан Cinema Line цувралын шинэ загвар болох FX5 камераа танилцууллаа. Шинэ загвар нь өндөр дүрсний чанар, RAW бичлэг болон хиймэл оюунд суурилсан фокусын системээрээ онцлог болж байна.
Sony FX5 нь бүрэн хэмжээний (Full-frame) шинэ үеийн Exmor RS CMOS мэдрэгч, BIONZ XR2 дүрс боловсруулах процессортой. Камер нь S-Log3 горимд 15-аас дээш стоп динамик хүрээтэй бөгөөд гэрэл, сүүдрийн нарийн ялгааг бодитой дүрслэх боломжтой.
5K дүрсийг секундэд 60 кадр, 4K дүрсийг 120 кадр, Full HD дүрсийг 240 кадр хүртэл бичих хүчин чадалтай.
Ингэснээр удаашруулсан дүрс, киноны уран сайхны кадр болон өндөр чанартай реклам, баримтат кино бүтээхэд тохиромжтой.
Мөн FX цувралд анх удаа Open Gate бичлэг болон Sony-ийн 16-bit X-OCN RAW форматыг камер дотроо шууд бичих боломж нэвтрүүлжээ. Энэ нь дүрсний харьцааг дараа нь өөрчлөх, өнгө засвар хийх болон мэргэжлийн пост продакшны ажлыг илүү уян хатан болгоно.
Камерын бас нэг онцлог нь хиймэл оюунд суурилсан автофокус юм. Хүний нүд, толгой, биеийн хөдөлгөөнийг таньж, хөдөлгөөнтэй объектыг дагаж фокуслах чадвартай. Түүнчлэн таван тэнхлэгт дүрс тогтворжуулалттай тул гар дээрээс зураг авах үед дүрсний чичиргээг багасгана.
Компакт, хөнгөн биетэй FX5 нь кино найруулагч, зураглаач, реклам сурталчилгаа болон контент бүтээгчдэд зориулсан мэргэжлийн шийдэл юм.
Sony компани FX5-ыг 2026 оны долоодугаар сарын 22-нд албан ёсоор танилцуулсан бөгөөд АНУ дахь санал болгосон үнэ нь зөвхөн их биетэй хувилбарт 4,899.99 ам.доллар, XLR бариултай хувилбарт 5,499.99 ам.доллар байв.
SONY-ийн хамгийн төгс камер... БАРАГ Л | FX5 REVIEW
YOUTUBE:Lumo Lab






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…