Нэг хоногт 1,885 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 91 гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрчээ
Цагдаагийн байгууллагад 2026 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр нийт 1,885 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс 532 зөрчлийг шалган шийдвэрлэж, гэмт хэргийн шинжтэй 91 тохиолдол бүртгэсэн байна. Мөн шуурхай илрүүлсэн дөрвөн хэрэг, нөхөн илрүүлсэн 69 хэрэг байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар:
- Залилах гэмт хэрэг – 13
- Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл – 80
- Хулгайлах гэмт хэрэг – 17
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон – 58
- Эрүүлжүүлсэн – 115 хүн байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд иргэдийг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг 102 тусгай дугаарт шуурхай өгөхийг уриалж байна.







Сэтгэгдэл 0
Ачаалж байна…