Ухаалаг гар утас ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийхгүй ширээн дээр зүгээр хэвтэж байсан ч цахилгаан алдагдсаар байдгийг та анзаарсан уу? Биднийг утасгүй байхад ч цаана нь маш олон үйл явц өрнөж, батарейг чимээгүйхэн «сорж» байдаг нууцлаг орчин бий.
Ямар шалтгаанаар гар утасны цэнэг хурдан дуусаад байгааг олж тогтоон, эрчим хүчээ хэрхэн хэмнэх аргуудыг хүргэж байна.
1. Дэлгэцийн тохиргоог оновчлох
- Гэрэлтүүлгийн оновчлол: Энэ функцийг асааснаар дэлгэцийн гэрлийг хүрээлэн буй орчиндоо тохируулан автоматаар өөрчилж эрчим хүч хэмнэнэ. Тухайлбал, орчин харанхуй болоход дэлгэц бүдгэрч, гэрэл гэгээтэй болоход дагаад гэрэлтдэг.
- AOD (Always On Display) тохиргоо: Дэлгэцийг үргэлж асаалттай байлгадаг энэ функцийг 'Автомат', 'Зөвхөн тодорхой цагт харуулах' эсвэл 'Дэлгэц дарагдсан үед л харуулах' болгож өөрчлөх нь зүйтэй. Бүрмөсөн идэвхгүй болгосноор батерейны цэнэгийг илүү их хэмнэх болно.
- Dark Mode (Харанхуй горим): Стандарт 'White Mode'-оос ялгаатай нь хар дэвсгэр дээр цагаан текст харуулдаг харанхуй горим нь батерейг хамаагүй бага зарцуулдаг.
2. Арын дэвсгэрийн болон холболтын тохиргоог хянах
- Апп эрчим хүч хэмнэх горим: Ашиглагдаагүй аппликейшнууд ард талд ажиллаж цэнэг идхээс сэргийлэхийн тулд 'Ашиглагдаагүй аппликейшнуудыг эрчим хүч хэмнэх горимд шилжүүлэх' функцийг идэвхжүүлэхийг зөвлөж байна.
- Ойролцоох төхөөрөмжүүдийг олох: Bluetooth унтарсан үед ч уг функц ажиллаж батерей зарцуулдаг. Та энэ тохиргоог унтраасан ч өмнө нь холбогдсон байсан Bluetooth төхөөрөмжүүдээ хэвийн ашиглах боломжтой хэвээр үлдэнэ.
- LTE Priority Mode (Сүлжээний тохиргоо): 5G сүлжээ ашигладаг байсан ч дохио сул үед 5G нь 4G (LTE)-ээс дунджаар 10% илүү батерей зарцуулдаг (АНУ-ын сүлжээний аналитикийн компани Ookla-ийн мэдээллээр). Учир нь 5G дохио тааруу газар сүлжээг шилжүүлэхэд маш их эрчим хүч шаардагддаг тул шаардлагатай үед сүлжээний тохиргоогоо LTE руу шилжүүлээрэй.
3. Лити батерейг зөв цэнэглэх ба арчлах
- Цэнэгийн түвшинг хянах: Ухаалаг гар утсанд суурилуулсан литийн батерейнууд цэнэггүй болох эсвэл удаан хугацаанд 100% бүрэн цэнэглэгдсэн хэвээр байвал ажиллагаа нь мууддаг. Тиймээс батерейны түвшинг 20% ба түүнээс дээш байлгаж, цэнэглэгч кабелийг шөнөжин залгуурт залгаатай үлдээх зуршлаас зайлсхийх хэрэгтэй.
- Батерей хамгаалах функц (Galaxy төхөөрөмж): Galaxy ухаалаг гар утасны хувьд 'Батерей хамгаалах' функцийг ашиглан цэнэглэх хязгаарыг 80–90% болгож тохируулах эсвэл 'Унтаж байх үед батерей хамгаалах'-ыг асаах замаар батерейны элэгдэлтээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
ЖИШЭЭ НЬ: IPhone хэрэглэгчид батарейгаа удаан хугацаанд эрүүл, чанартай байлгахын тулд дараах үндсэн болон далд тохиргоонуудыг хийхийг зөвлөж байна:
1. Цэнэглэх хязгаар тогтоох (Battery Charging Limit)
Ихэнх шинэ загварын iPhone-ууд (iOS 18 болон түүнээс хойшхи) цэнэглэлтийг 100% болгож байнга барихаас сэргийлж хязгаарлах боломжтой байдаг.
- Тохиргоо: Settings > Battery > Charging руу орж цэнэглэх дээд хязгаарын хувиа 80%, 85%, 90% эсвэл 95% болгож тохируулаарай. Энэ нь лити-ион батарейны элэгдлийг эрс багасгадаг.
2. Оновчтой цэнэглэлт (Optimized Battery Charging)
Хэрэв та тодорхой хязгаар тавихыг хүсэхгүй бол утас таны өдөр тутмын цэнэглэх зуршлыг судалж, 80%-иас дээш цэнэглэхээ түр хүлээзэгнэн, таныг сэрэх цагт бүрэн 100% болгодог функшийг асаагаарай.
- Тохиргоо: Settings > Battery > Charging > Optimized Battery Charging-ийг идэвхжүүлэх.
3. Дэлгэцийн тохиргоог оновчтой болгох
- Auto-Brightness: Дэлгэцийн гэрэл байнга өндөр байх нь батарейг хамгийн их үрдэг. Settings > Accessibility > Display & Text Size руу орж Auto-Brightness (Автомат гэрэлтүүлэг)-ийг асаана уу.
- ProMotion давтамжийг хязгаарлах: Хэрэв ProMotion буюу 120Hz дэлгэцтэй iPhone (Pro загварууд) хэрэглэдэг бол Settings > Accessibility > Motion хэсгээс Limit Frame Rate (Дэлгэцийн шинэчлэлтийн хурдыг хязгаарлах)-ийг асааж болно.
4. Арын дэвсгэрийн шинэчлэлтийг хязгаарлах (Background App Refresh)
Аппууд таныг ашиглаагүй үед ч ард нь шинэ мэдээлэл татаж батарей болон интернэт сорохоос сэргийлэх хэрэгтэй.
- Тохиргоо: Settings > General > Background App Refresh руу орож шаардлагагүй аппуудынхаа эрхийг хаах эсвэл бүрэн унтраагаарай.
5. Байршил тогтоох үйлчилгээг (Location Services) хянах
- Тохиргоо: Settings > Privacy & Security > Location Services руу орж, зөвхөн тухайн аппийг ашиглаж байх үед (While Using) байршил ашиглахаар тохируулах эсвэл шаардлагагүй аппуудад Never болгож өөрчилбөл батарейнд маш сайн хэмнэлт болно.
6. Хэт халах болон хүйтэн орчноос сэргийлэх
- Apple-ийн утсанд ашиглагдаг лити-ион батерей нь хэт халуун (ялангуяа 35°C-аас дээш) эсвэл хэт хүйтэн орчинд ажиллахдаа маш хурдан мууддаг. Ялангуяа утас цэнэглэж байх үедээ тоглоом тоглох эсвэл хүнд хэлбэрийн үйлдэл хийж халаахаас зайлсхийгээрэй.
Батарейгаа шалгахыг хүсвэл Settings > Battery > Battery Health & Charging хэсгээс одоогийн хүчин чадал болон эрүүл мэндийн хувиа (%)-ийг хянаж байх боломжтой.
Цэнэглэх хязгаар тохируулах шинэ функц (iOS 18 болон түүнээс хойшхи): Хэрэглэгч та батарейгаа хэт элэгдэхээс хамгаалах зорилгоор цэнэглэх дээд хязгаарын хувиа 80%, 85%, 90% эсвэл 95% болгож өөрийн хүссэнээр нарийвчлан хязгаарлах боломжтой болсон нь батарейны насыг урт хугацаанд найдвартай хадгалахад маш том давуу тал болдог.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…