Гарчиг:
АНУ-ын Луизиана муж улсын Нью-Орлеан хотод баасан гарагт (2026.11.13) Миссисипи мөрний эрэгт зогсож байсан аяллын усан онгоцыг ачааны танкер хөлөг мөргөсөн ноцтой осол гарлаа.
Орон нутгийн цагаар 12:30 цагийн орчимд "Atlantic Asphalt" нэртэй асфальт тээвэрлэгч том оврын танкер хөлөг удирдлагаа алдсаны улмаас эрэгт зогсож байсан "American Cruise Lines" компанийн "American Heritage" аяллын усан онгоцыг мөргөсөн байна.
Ослын улмаас аяллын усан онгоц хүчтэй хазайж, хагас живсэн бөгөөд тавцан дээр байсан зорчигчид ус руу унажээ. Тухайн үед усан онгоцонд 129 зорчигч болон багийн гишүүд зорчиж явсан байна. Аврах албаныхан болон ойр орчимд явсан завь, хөлгүүдийн шуурхай ажиллагааны дүнд усанд унасан бүх хүнийг эсэн мэнд татан гаргаж чаджээ.
Нью-Орлеан хотын дарга Хелена Мореногийн мэдээлснээр, ослын улмаас гэмтэж бэртсэн 32 хүнийг орон нутгийн эмнэлгүүдэд хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой, амь насанд нь аюул учраагүй байна. Зорчигчид болон багийн гишүүдээс сураггүй болсон эсвэл амь эрсэдсэн хүн бүртгэгдээгүй бөгөөд орон нутгийн хэвлэлүүд энэхүү явдлыг "Миссисипи дээрх гайхамшиг" хэмээн онцолж байна.
Одоогоор АНУ-ын Эргийн хамгаалалтын алба болон холбогдох байгууллагууд "Atlantic Asphalt" танкер ямар шалтгаанаар удирдлагаа алдсаныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.






Сэтгэгдэл 0
Ачаалж байна…