ОХУ-ын Сибирийн бүс нутагт цэргийн тээврийн онгоц осолдож, 17 хүн амиа алдсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

ослын талаар “Известия” сонин мэдээлсэн бөгөөд ОХУ-ын цэргийн тээврийн нисэх онгоц осолдсон шалтгаан, нөхцөл байдлыг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Антоновын Ан-12 онгоц Кемерово мужийн Ягуново тосгоны ойролцоо осол гарсан бөгөөд онгоц хүн амьдардаггүй бүсэд унасан байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, ослын урьдчилсан шалтгааныг техникийн гэмтэл байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Орон нутгийн захирагч Илья Середюк ослын газарт гарсан галыг аврах багийнхан унтраасан бөгөөд холбогдох байгууллагууд ослын нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байгааг мэдээлжээ.
Анх “Известия” сонин 17 хүн амиа алдсан гэж мэдээлсэн боловч дараа нь ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд үндэслэн нийт 19 хүн амь үрэгдсэн нь тодорхой болсон байна.